ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ирэх сарын 3-нд албан ёсоор айлчилна. Айлчлал нь хоёр ард түмний түүхийн хэлхээт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойтой зэрэгцэж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Тухайлбал, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын шинэчилсэн гэрээнд хоёр тал гарын үсэг зурах юм. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа 11 гэрээ, хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр аж.

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар айлчлалын хүрээнд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлд оролцохоор төлөвлөж байна.