“БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо.

Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьжээ.

Хайртай гэр бүл, хөөрхөн хүүхдүүдтэйгээ киногоо хүлээн авч үзээрэй.

Ингээд “БИ НАР” киноны хуваарийн мэдээллийг хүргэе.

06-р сарын 01-ний өдөр гарах хуваарь

1 МҮОНРТ 21:10
2 УБС телевиз 14:00
3 Этв телевиз 11:00
4 Эх орон телевиз 08:30
5 С1 телевиз 13:30
6 ТМ телевиз 11:40
7 ТВ8 телевиз 21:25
8 Масс тв 6-р сарын 3-нд
9 ТВ6 19:15

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР