Залууст ээлтэй, соёлтой үйлчилгээ явуулахыг уриаллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нарантуул Олон Улсын худалдааны төвтэй хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” ОУ-ын худалдааны төвөөс эхлэн зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мандуул, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсийн дарга Г.Мөнхнасан, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцов.

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм.
Мөн энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгууллагууд бусдад эерэг хандлага түгээн дэлгэрүүлж, санаачилгатай ажиллахыг уриалж байгаагаараа онцлог болж байна.

Тус аяны хүрээнд “Нарантуул” Олон улсын худалдаан төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд үйлчлүүлэгчиддээ бэлэг барих, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх, эерэг хандлагад уриалах гурван үйлчилгээг нэвтрүүлж чадсан хувь хүнийг шалгаруулан 1 сая төгрөг ний мөнгөн урамшуулал олгох юм.