55 хосын гэрлэх ёслолыг зохион байгууллаа

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨ 2019 ОНД 55 ХОСЫН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймаг 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд билгийн тооллын шинийн наймны билэгт өдөр буюу 2019.03.14-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Гэрлэх ёслолын өргөө”-г тохижуулан байгуулсан.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 55 хосын гэрлэх ёслолыг зохион байгуулж, нийт 2750 хүнд үйлчилгээ үзүүллээ. Өргөөтэй болсноор:

  • Залуу гэр бүлүүд Монгол ёс заншил, уламжлалаас суралцаж, хүүхэд хамгааллын бодлоготой танилцаж, гэр бүлийн боловсролыг дээшлүүлж,
  • Байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-үүдтэй хамтран ажилтан албан хаагчдыг гэр бүлийн хамт гэр бүлийн боловсрол олгох цуврал сургалтыг 7 хоног бүр зохион байгуулан хэвшиж,
  • “Ахмад гэр бүлийн алтан сургаал-Залуу гэр бүлийн андгай өргөх” ёслолын үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулахаар тогтож,
  • Гэрлэх ёслолыг “Жаргалант Дарханы төлөө” ТББ-р гэрээлэн гүйцэтгүүлж, үйл ажиллагаа тогтмолжлоо.