С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Төр нийгмийн зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг агсны хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол өдгөө 58 нас хүрэх байжээ. С.Зориг агсны төрсөн өдрийг хүндэтгэн дурсгалын хөшөөнд нь ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан болон түүнтэй хамт цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлж явсан журмын нөхөд нь цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.

С.Зориг агсны “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.