Эрүүл мэндийн байгууллагуудад суурин дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

Коронавируст “Ковид-19” халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт 1 тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү аппарат нь нарийн хэмжээст дүрслэл бүхий харалт хийх боломжтой бөгөөд флюороскопийн аппарат болон рентген аппаратыг нэгтгэсэн үзүүлэлтээрээ давуу ажээ.