УОК сургууль, цэцэрлэгийг нээх эсэхийг хэлэлцэнэ

УОК-ын хуралдаан өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд болно.

Хуралдаанаар, COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхны мэдээлэл сонсохоос гадна Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх юм. Мөн есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургууль болон цэцэрлэгийн сургалтыг үе шаттай нээх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.