Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 40, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 21, бусад шалтгаантай 167 иргэн нийт 240 иргэн эх орондоо ирсэн юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалаа хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь:

  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.