Төрийн албан хаагчид тангараг өргөв

Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргээд, төрийн алба нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг ямагт санаж, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг сануулан, төрийн албаны ёс зүйг баримталж, хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллахыг хүсэн ерөөв.

Нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавих шаардлага хангасан төрийн захиргааны 66 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.