Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд л тэмдэглэнэ

"Ковид-19" цар тахлын халдварын эрсдэл өндөр байгаа учир шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохиохгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал учир эрсдэлийг тооцож үзэн ийм шийдвэр гаргасан байна.

Шинэ жилийн үеэр үйлчилгээний салбарынхан хэвийн горимоор ажиллах юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 12 дугаар сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амарна.

Нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ хангасан. Гэхдээ аль болох танхимаар хичээллэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.