Сөүл рүү энэ сарын 12, 13-нд хийх тусгай нислэгийг хойшлуулав

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.