Нийслэлд коронавирусний халдварын 9 тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтдээ 9115 хүнд PCR шинжилгээг хийхэд 9 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амабасэлмаа мэдээлэхдээ, “Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьц эерэг гарсан. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ” гэв.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1526 болсон байна. Үүнээс 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт коронавирусээр халдварласан 20 хүн эдгэрч гэртээ гарчээ.