Иргэд сайн дураараа нэгдэн УОК-ын эсрэг жагслаа

Нэгдүгээр төрөх эмнэлэгт буюу Өргөө амаржих газарт амаржсан эхээс коронавирус илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ өвлийн тэсгэм хүйтэнд гэрийн шаахай, халадтай нь гадаа гаргаж машинд суулгаж буй дүрс цахим орчинд тархаж, олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Энэ явдалтай холбоотойгоор иргэд сайн дураараа Төв талбайд нэгдэн УОК-ыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлаа.