Төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор , Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаажавын Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа.

Мөн эрүүл мэнд , хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл, аж үйлдвэр, урлаг, спорт гэх мэт салбар салбартаа түүчээлэн ажиллаж гавьяа байгуулсан хүмүүст Монгол Улсын Гавьяат цол тэмдэг олголоо.