Халдварын тохиолдол 49-өөр нэмэгджээ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 49 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 40 217 хүнд шинжилгээ хийсэн байна.

Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1654, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1980 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2493 болжээ. Үүнээс 1802 нь эдгэрээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 678 хүн эмчлүүлж байна.