"Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр 26 өрхийн 54 иргэнээс халдвар илрээд байна

Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт  хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 35 хүнээс халдвар илэрлээ. Тэдний долоо нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр илэрсэн. Өнгөрсөн ес хоногийн хугацаанд нийт 54 хүнээс халдвар илрээд байна. Тэдний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 тохиолдол нь тэдгээр иргэний гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн" гэв.

Түүнчлэн "Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж байна. Орон гэргүй гурван хүнээс халдвар илэрсэн. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэх мэдээллийг өглөө.