Сөүл-Улаанбаатарын нислэгээр 160 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатарын чиглэлд өнөөдөр тусгай нислэгийн онгоц нисэж байна. Энэ нислэгээр 160 иргэн эх орондоо ирэх юм.

УОК-оос гаргасан хуваарийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авна. Үүнээс Сөүл рүү 6 удаагийн нислэг үйлдэхээс 2 нь зөвхөн транзит нислэг юм. УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлах юм. Гадаадаас ирж буй иргэд хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагдах боломжтой. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудлаас сонгосон тохиолдолд өдөрт 100-270 мянган төгрөгийн үнээр байрлах юм. Энэ сард тусгай нислэгээр нийт 1920 иргэнээ манай улс татан авна.