Гадаадаас саналаа өгсөн сонгогчдын дийлэнх нь Х.Баттулгыг дэмжжээ

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд энэ сарын 10-11-ний өдрүүдэд оролцож, саналаа өгсөн.

Нийт 7209 иргэн саналаа өгөхөөр харьяа ДТГ-таа бүртгүүлснээс 4816 сонгогч санал хураалтад оролцсон юм.

СЕХ тэдгээр саналын битүүмжиллийг өчигдөр 22 цагт задлахад:

  1. АН-ын нэр дэвшигч Х.Баттулга - 2979
  2. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд - 995
  3. МАХН-аас нэр дэвшигч - 740 санал авсан байна.