Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх автозамыг нээлээ

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын зорчих хэсгийг 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон шинэчилж, зорчих хэсгийг нээлээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлыг 2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 2017 оны 6-р сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.