885 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр хүнд халдвар илэрлээ. Энэ нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 836 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, аймаг, орон нутагт 48, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 16 603 болж байна. Сүүлийн 24 цагт 371 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийтдээ эдгэрсэн хүний тоо 9887 боллоо.

Одоогоор коронавируст халдвартай 2667 хүн эмчлүүлж байгаагаас 19 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 1910 нь хөнгөн, 610 нь хүндэвтэр, 127 хүний биеийн байдал хүнд оноштой байна.