1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 19,672 боллоо

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1107 хүнд халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 1020нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 84 нь аймаг, орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 19 672 болж байна. Сүүлийн 24 цагт 406 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 11 044 боллоо.

Түүнчлэн коронавируст халдвартай зургаан хүн өчигдөр нас баржээ.

Одоогоор коронавируст халдвартай 3025 хүн эмчлүүлж байгаагаас 53 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 201 нь хүнд, 723 нь хүндэвтэр байгаа бол 2048 хүн хөнгөн оноштой байна. Коронавирусээр халдварлагсдын ойрын хавьтал 10 946 хүн тусгаарлалт гэрийн ажиглалтад байгаа аж.