Уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх ажил үргэлжилж байна

Улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх ажил үргэлжилж байна. “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж Улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх ажил үргэлжилж байна.

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилт хангалтгүй, уул уурхайн машин, механизм, техник, хэрэгсэл ашиглан “бичил уурхайн нөхөрлөл” нэрийн дор тусгай зөвшөөрөл, гэрээ дүгнэлтг байхгүй ашигт малтмалыг хууль бусаар олборлож, улмаар Нарангийн гол, Буянт, Ялбаг, Хорьлоо, Хөшөөт зэрэг голуудын голдиролыг дур мэдэн өөрчлөж, голдирол дотор олборлолт явуулж, суваг, шуудуу татах, хоолой тавих зэргээр их хэмжээний газар нутгийг эвдэн сүйтгэж, нөхөн сэргээлт хийлгүй орхиж, экоистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, байгаль орчинд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа газар авсан байна.

Иймд бичил уурхайн нөхөрлөл нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлож, их хэмжээний талбайг эвдрэлд оруулж орхиж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ажлуудыг үе шаттайгаа зохион байгуулж нөхөн сэргээлтйин ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.