Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн цар тахлаас сэргийлэх үүднээс аймаг, сумдын баяр наадмыг хориглох чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Улмаар Үндэсний их баяр наадмаас хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зарцуулах болсон байна. Ингэснээр наадамчин олон Үндэсний их баяр наадмыг хоёр дахь жилдээ цэнхэр дэлгэцээрээ үзэх боллоо.