Токиог зорьсон 2 дугаар ээлжийн нийт гишүүдийн шинжилгээ сөрөг гарлаа

"Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын багийн 2 дугаар ээлжийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсын хилээр нэвтэрлээ.

Олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос гаргасан журмын дагуу Японд ирэхийн өмнөх 72 цагийн доторх 2 удаагийн PCR шинжилгээ, Нарита нисэх онгоцны буудал дээрх давтан шинжилгээний хариу багийн нийт гишүүдийнх бүгд сөрөг (-) гарлаа.

Цар тахлын хүнд цаг үед халдвар хамгааллаа онц сахиж хамгийн анхны хариуцлагатай бөгөөд хүнд даваагаа амжилттай давсан 2 дугаар ээлжийн баг тамирчиддаа монголчууд амжилт хүсэж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/