"КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" сэдэвт дадлага сургуулилт боллоо

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд "Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний өнөөгийн байдал" сэдэвт дадлага сургуулилтыг 10 сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Дадлага сургуулилтад Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Чингис хаан ОУНБ, НУБИЭ ХХК, авиакомпаниудын төлөөлөл оролцлоо.

Дадлага сургуулилт хийснээр гадаад улс орноос сэжигтэй зорчигч ирэхэд эрүүл мэнд, хил хяналтын байгууллага, нисэх онгоцны буудал, авиакомпанийн ажилчид хариу арга хэмжээг хэрхэн авах талаар нэгдсэн ойлголт, туршлагатай болох ач холбогдолтой юм.

Энэхүү дасгал сургуулилтын үеэр хамтрагч талууд тулгамдсан асуудлаа ярилцан, зөвшилцөж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар шийдвэрлээ.