Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2022.10.03) 10 цаг 00 минутад  65 гишүүн буюу 85,5 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон.