Ч.Санжаадамба: Энэ жилдээ өөр наадамд зодоглохгүй

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба "Зууны мэдээ" сонинд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ярилцлагадаа энэ онд ямар ч барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ.

Аварга, төрсөн нутаг болох Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж яваа аж. Ч.Санжаадамба өнөө жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон ч хөлийн цэцүүдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед аварга энэ талаар "Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс дахин барилдуулах шийдвэр гаргах болов уу гэж хүлээцтэй хандсан. Тийм учраас унасан бөхтэй хамт дэвж гүйсэнгүй.

Удаашруулсан бичлэгээс харахад би яах аргагүй давсан байна. Гэтэл бөхийн цэц буруу шийдвэр гаргалаа. Миний бүтэн жилийн хөдөлмөрт ингэж хайнга шийдвэрээр хандсанд бухимдаж байна” хэмээн ярилцлага өгч байсан юм.