Заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа

Орчны бохирдлыг бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны алба, ТТТ ХХК-ны ХҮА хамтран өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, борлуулалт, түлшний карт, угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм