Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний медальтнууд эх орондоо ирлээ

12 дахь удаагийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдсан. Тэгвэл тус ДАШТ-ний 48 кг-ын жинд 2021, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, улсын 6 удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медаль хүртсэн бол 54 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал хүрэл медаль хүртэж, /2023.03.28/ эх орондоо ирлээ.