“Шилдэг бүтээл-2017” үзэсгэлэнгээс

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран “Шилдэг бүтээл - 2017” үзэсгэлэнг гаргалаа. Уралдаант үзэсгэлэнд орчин үеийн уран зураг, монгол зураг, бар, уран баримал, уран сийлбэр, гар урлал, арьсан урлал, инстолляци, дарханы урлалын нийт 98 уран бүтээлч 135 бүтээлээрээ оролцож байгаа аж.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай. Үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, 15-ныг дуустал үргэлжилнэ.