Олон улсын химийн 57 дугаар олимпиадад оролцох баг Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорилоо

Монгол Улсын баг Олон улсын химийн 57 дугаар олимпиадад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотыг зорилоо.

Тус улсад энэ сарын 5-14-нд болох олимпиадад  90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Манай улсаас Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах, Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мэндбаяр, Бага Тэнгэр сургуулийн 11-р ангийн сурагч М.Одгэрэл нар оролцоно. Харин дасгалжуулагчийн багт МУИС-ийн багш Б.Сүхбаатар, Б.Туяагэрэл, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш Д.Баттөгс, ХААИС-ийн багш Г.Отгондэмбэрэл, АХШУТИС-ийн Д.Бамбар нар багтжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here