Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

Фитч агентлаг энэ сарын 28-ний өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү шийдвэрийн дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ. ОУВС-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөр нь Фитч агентлагийн 2017 оны  хоёрдугаар сарын 20-ны өдрийн зэрэглэл тогтоох нөхцөлд Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В- Тогтвортой” ангилалд хадгалах үндэслэл болсон байна. Мөн энэхүү хөтөлбөр нь дунд хугацаанд Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж үзжээ.