МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар дахин сонгогдлоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал өчигдөр болж гишүүд Ерөнхийлөгчөө сонголоо. ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд МҮЭХ-ны одоогийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшжээ.

Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хуралд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Х.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчөөр улираан сонгосон байна. Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцжээ.