-9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 17, 2018
Нүүр Бидний тухай

Бидний тухай

Цаасан сонин ард үлдэж, цахим сонины эрин иржээ хэмээн дүгнэж болохуйц цаг үед бид амьдарч байна. Завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүс сонин захиалж, эсвэл худалдаж аван унших гэхээс илүүтэй өөрийн халаасанд байгаа ухаалаг утсаараа бүх мэдээллийг авахыг урьтал болгодог болчихож. Ажил эхлэхээс өмнө, эсвэл үдийн цайны завсарлагын хугацаандаа гадаад дотоодын бүх мэдээллийг нэг дороос авахыг хүсдэг ч энэ шалгуурт нийцэх цахим сонин харамсалтай нь манайд одоогоор алга. Борооны дараах мөөг шиг олон мэдээллийн сайтууд мэндэлсэн ч мэдээлэл, мэдлэг, мэдээ гурваа ялгахаа больсон нь худлаа биш. Тэр дундаа хандалт авах зорилгоор ямар ч хамаагүй, үнэн худлыг үл мэдэх сенсаацийн араас хөөцөлдөх болсон нь харамсалтай. Тэгвэл бид тэднээс өөр байхыг зорьж “newscafe.mn” цахим сонинг уншигч танд танилцуулж байна . Аяга кофе уух зууртаа уншигч авхай та манай цахим сониноос бүх төрлийн мэдээ мэдээллийг авч чадна гэдгийг баттай хэлье. Иргэний мэдэх эрхийн төлөө тууштай зогсч, мэдээллийн асар их хурдтай эрин зуунд жинхэнэ мэдээ, нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг таньд хүргэхийн тулд бид чармайн ажиллах болно. Өглөө бүхэн өтгөн найруулсан кофегоо бэлтгэчихээд нээж үздэг, таны хүсч хүлээж байсан мэдээг, хөндөөсэй гэж хүлээж байсан нийтлэл, сурвалжлаасай гэж харж байсан сэдвийг хөнддөг мэргэжлийн сэтгүүлзүйн нэгэн эд эс байхын тулд бидний хэдэн нөхөд хамтаар хичээх болно. Та ч бас бидэнтэй цуг байгаарай.