4.1 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 20, 2024

Спорт

Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг О.Хангайд гардуулж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2018 оны барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг дурсгаж, амжилт хүслээ. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын...

Н.Төгсцогт мэргэжлийн боксын IBO холбооны аварга боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо. Тэрбээр Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгууллаа. “Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжиж байсан юм. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй,...

Олон улсын сур харваачид цэц мэргэнээ сорино

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорино. Өнгөрсөн жил хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож Монгол Улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээнүүд болж байсан. Энэ...

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа...

Боулингийн УАШТ тамирчдын чансаа өссөн гэдгийг харууллаа

Энэ онд 22 жилийн ойтойгоо золгож байгаа Монголын боулингийн холбоо 13 дахь удаагийнхаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-12-нд “Big Bowling” төвд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Эрэгтэй мастерс ангилалд спортын мастер М.Түвшинсанаа түрүүлж, спортын мастер Ц.Лхаасүрэн удаалж, өсөж яваа залуу тамирчин Б.Оюунболд гуравдугаар байранд орсон. Эмэгтэй мастерс ангилалд спортын мастер Ш.Гэрлээ аваргалж, дэд мастер Т.Нансалмаа хоёрдугаар байранд, залуу тамирчин Л.Оюунбаяр гуравдугаар байранд шалгарсан...

“Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд ХБК-ийн сургуулийн сурагч Х.Хүслэн тэргүүн байр эзэллээ

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Одоогоор Монгол улсын есөн сумоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна. ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ ЖАГСААЖ ҮЗВЭЛ, 1994 он Б. Бат-Эрдэнэ 1994 он Б. Гантогтох 1995 он А. Сүхбат 1997 он А. Сүхбат 2006 он У. Бямбажав 2007 он У. Бямбажав 2008 он Г. Наранбат 2012 он Г. Наранбат 2012 он Р....

Боулингийн 13 дахь удаагийн УАШТ гурав хоног үргэлжилнэ

Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. Энэ онд 22 жилийн ойтойгоо золгож байгаа тус холбооны УАШТ-д эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр зохион байгуулна. Тухайн тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт хийх юм. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал олгох бөгөөд хамгийн...

Монгол залуус нохой чарганы аялалд өрсөлдөнө

Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохой чаргаар аялах эрхийн төлөө онлайн санал асуулга энэ сарын 15-наас албан ёсоор эхэлжээ. “Fjallraven” нохой чарганы уралдааны өмнөх жилүүдийн ялагчид Монголоос "цэнхэр үст" Э.Цэрэн 2015, АНУ бүсээс Б.Загдаа 2016, Бааска 2017, C.Номин 2018 нар байсан юм. Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөх ажээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс...

“Миний мэдэх сүмо” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

  “Монголын сүмо бөхийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд сүмогийн спортыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 8-18 насны сурагчдын дунд “Миний мэдэх сүмо” сэдэвт гар зургийн уралдаан зарлахаар төлөвлөжээ. Мөн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлах юм байна. Бүтээлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 18.00 цаг хүртэл “Кёкүшюзан товер”-т хүлээн авах юм. Гар зургийн уралдаанд ирүүлэх бүтээл...

Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг Монголын багийн 2 дахь алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
52%
0kmh
40%
Ням
2 °
Дав
1 °
Мяг
9 °
Лха
4 °
Пүр
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ