3.1 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 29, 2024

Нийгэм

“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг энэ сарын 8-ны өдөр зарласан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “S Outlet” дэлгүүрийн талбайд ажиллалаа. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан “S Outlet” дэлгүүрийн нэг давхар агуулах болон 3 давхар...

Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн...

Нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд...

Нийслэлд зам засварын ажлыг эхлүүллээ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн болжээ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Тэгвэл уг замын засварын ажил өнөөдрөөс эхэллээ. Харин Ботаникийн эцсээс Улиастайн...

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г хүлээн авлаа

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г  “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд  “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025...

Технологийн шийдлээр даатгалын үйлчилгээг хялбарчилж, түгжрэлд үзүүлэх нөлөөг бууруулах боломжтой

Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос "Жилийн хамгийн том 1️ хувь" аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр "Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө" салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг,...

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй. Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү байгаа юм. Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн...

Даваа гарагаас өмнө баримтаа бүртгүүлэхийг санууллаа

2024 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын байгууллагаас санууллаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.

32-ын тойрог орчимд шинэчилж буй явган хүний замыг том оврын автомашин эвджээ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлхийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
44%
2kmh
0%
Бям
-4 °
Ням
-14 °
Дав
-12 °
Мяг
-12 °
Лха
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ