Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй.
Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү байгаа юм. Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн...
Даваа гарагаас өмнө баримтаа бүртгүүлэхийг санууллаа
2024 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа цахим системд дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын байгууллагаас санууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
32-ын тойрог орчимд шинэчилж буй явган хүний замыг том оврын автомашин эвджээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлхийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.
Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах, гадна фасадаа угаах зэргээр эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байна.
Мөн...
Ховд-Улиастайг холбох авто замын ажлыг эхлүүллээ
Ховд-Улиастайн хатуу хучилттай замын нэг хэсэг Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ.
Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд “Мянганы зам” анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. ”Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд, малчид аюулгүй, стандартад...
Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа.
Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж, малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай...
Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баялаг-Өлзий”, “Цагаан ямаат кашемир” ХХК-д ажиллалаа.
“БАЯЛАГ-ӨЛЗИЙ” ХХК
Тус компани “Цагаан ямаат Баянговь” хоршооноос гадна “Цагаан ямаат кашемир” угааж самнах анхан шатны боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, “Бодиос Монголиа” брэндийг үүсгэн хөгжүүлж байна.
2005 оноос торомны ноос,...
“Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор...
Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгийн зээлээр дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эко усны сав” ХХК-д ажиллалаа.
“Эко усны сав” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрлэлийн болон хаягдал дахин боловсруулах явцаа танилцууллаа. Тус компани БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна.
Эко усны саванд...
121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
3.1
°
C
3.1
°
3.1
°
44%
2kmh
0%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-12
°
Мяг
-12
°
Лха
-10
°
- Advertisement -