“АСПАК-2017“ Манлайлагч 3500 залуу Монголд ирлээ
Олон улсын Жэй Си Ай /JCI/ байгууллагын дөрвөн том бүсийн уулзалтын нэг Ази-Номхон далайн чуулган “АСПАК-2017” /ASPAC/ Улаанбаатар хотноо анх удаа зохиогдож байна.
Чуулганы хүрээ нь Ази-Номхон далайн 22 орны төлөөлөгчдийг хамрах ч өнөөдрийн байдлаар 51 орны 3500 орчим залуу манлайлагчид хүрэлцэн ирээд байна. Энэ сарын 8-11 хүртэл нийт дөрвөн өдөр үргэлжлэх чуулганы хүрээнд 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан...
Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгоно
Төвлөрсөн зах худалдааны төвүүдийг цахим төлбөрийн системд холбуулахын тулд Татварын ерөнхий газар Нийслэлийн засаг даргатай хамтарсан санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд захууд дахь худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт хэвлэгчтэй болох аж.
Ингэснээр өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль зах, худалдааны төвүүдэд үйлчилдэг болох ба иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг авдаг болох юм.
Сурагчдын зуны амралт эхэллээ
БСШУС-ын сайд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан билээ.
Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд мөрдсөн амралтын хуваарь цаашид өөрчлөгдөхгүй юм.
Тэгвэл хуваарийн дагуу I, II ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-аас эхэлсэн бол III-V ангийнхан зургадугаар сарын 1-ээс харин дунд болон ахлах ангийн сурагчид...
Нийслэлийн анхны “ШӨНИЙН ГУДАМЖ“ өнөөдөр нээгдэнэ
Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж...
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгалаа.
“Монгол газрын...
Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ
Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.
Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх...
Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна
ХХААХҮЯ-наас өчигдөр хаврын тариалалтын явц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад олгосон дэмжлэгийн талаар мэдээлэл хийлээ.
Улаанбуудайн тариалалт 92.6 хувьтай байна
2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай), 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн /2017.06.06/...
Монгол-Хятадын найрамдалт харилцааны спортын төвтэй боллоо
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон...
Нүүрс олборлогчдын тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Налайх дүүрэг дэх нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Учир нь, тус дүүрэгт нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжээс шалтгаалан иргэдийн байшин цуурах, суулт өгөх зэрэг асуудал үүсээд байсан юм. Үүнтэй холбогдуулан АМГТГ-аас хэвлэлийн хурал хийж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгжийн хоёр зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
“Жиншетан" ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд...
Гурван хүүхдийг галаас аварсан цагдаагийн хоёр алба хаагчийг шагналаа
Гурван хүүхдийн халуун амийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар, “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт алба хаагчдад шагнал гардуулахдаа албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үүрэгт...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-8.9
°
C
-8.9
°
-8.9
°
73%
5kmh
75%
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-5
°
- Advertisement -