Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн...
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Шатахуун импортлогч компаниуд арванхоёрдугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.
Ингэснээр 193460 тонн шатахуун импортоор орж ирэх аж. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм.
Мөн арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун 4597 тонн,...
Нийслэлийн хэмжээнд ирэх онд 53 км автозам барина
НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны...
Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжиллээ. НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хийлээ.
Ирэх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг...
Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог. Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй. Тиймээс эргэх холбоо сул, цуглуулсан дата бага, хэрэгцээгүй аппликейшныг цөөлнө. Эдгээр аппликейшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд байдаг. Шалгалт...
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санг шалгуулах хүсэлт тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль, эрх зүйн орчин сайжирсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо. Тухайлбал, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 мянган иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай...
Хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдана
Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор -26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,...
БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Тус хорооны 13б байр нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд есөн давхар, 138 өрхтэй. 13в байр нь 1980 онд ашиглалтад орсон, есөн давхар, 144 өрхтэй юм.
Дээрх орон сууцуудын барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч, хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан, дулаанаа...
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр санал ирүүлжээ
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцууллаа.
Ирэх оны төсвийн төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх төслүүд, гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн холбоос замуудыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн цогц төслүүдийг...
Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ
НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг явагдаж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. Учир нь Нийслэлийн 2026 оны төсвийг салбар хороодын хуралдаанаар задалж, тухайн салбарт хэдэн төгрөг тусгасан, ямар ажлууд хийгдэх, шинэ болон хуучин төслүүд хэрхэн үргэлжлэх зэргээр нарийвчилж хэлэлцэх нь илүү үр дүнтэй гэж төлөөлөгчид санал гаргасан тул ийнхүү НИТХ-ын хороодын хуралдаанаар төсвийн нэгдүгээр...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
66%
1kmh
0%
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-16
°
Пүр
-20
°
Баа
-13
°
- Advertisement -










































