140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар тус цэцэрлэгийг өргөтгөсөн юм.
Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэгт 50 хүүхэд...
Улсын төсвөөс ДЦС-ын зээлийг төлөх боломжгүйг онцолж, үргүй зардлаа бууруулан үр ашгаа нэмэгдүүлэхийг санууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55%-ийг дангаар хангаж байна. Гэсэн хэдий ч өр төлбөр нь 78,4 тэрбум төгрөгт хүрсэн талаар компанийн удирдлагууд танилцуулав.
Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулж, 3.4 сая тонн нүүрс ачлаа
2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, борлуулалтыг идэвхжүүлэх, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 11 дүгээр сард энэ оны хамгийн өндөр борлуулалтыг хийж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр ачилт хийлээ.
Биржийн арилжааг идэвхжүүлж 2025...
Нийслэлийн хэмжээнд 1280 ор дэлгэжээ
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байгааг нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар хэллээ.
Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байгаа аж. Эрүүл мэндийн яамны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэснээс гадна Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг...
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Хотын дарга...
100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй...
Говийн аймгуудын өмнөд хэсгээр ялимгүй цас орж шуурна
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор -29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,...
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.11.29) Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа.
Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн...
Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ
Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ өссөнтэй холбоотой бохир усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг экологийн эрсдэл дагуулж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, лагийг байгаль экологи, хотын иргэдэд сөрөг нөлөөгүйгээр хатааж, шатаан устгах замаар эрчим хүч болгон дахин ашиглах цогц шийдлийг “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн...
А.Амартүвшин: 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байна
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрхүүдийн сууцыг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх, хагас коксон түлш нийлүүлэх зэрэг шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар онцоллоо.
Тухайлбал, 2025 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, хийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
66%
1kmh
0%
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-16
°
Пүр
-20
°
Баа
-13
°
- Advertisement -










































