-0.9 C
Ulaanbaatar
Баасан, 3 сар 29, 2024

Нийгэм

ОБЕГ Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдаа шагнав

БНӨСУ-д Энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн 7 дугаар ээлжинд ОБЕГ-аас оролцсон алба хаагчдыг тус байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан шагнаж урамшуулав. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг алба хаагчдад хандан, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцсоноос хойш одоогоор 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгээд байна. Онцгой...

Сургууль, цэцэрлэг барих байршлын газар чөлөөлөлт 94 хувьтай байна

Энэ жил улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусан шатандаа ороод байна. Үлдсэн 6 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Дээрх 39 сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ирэх жил хийгдэх бөгөөд энэ жил газар чөлөөлөлтийн ажлыг хийж...

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт өндөрлөв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Сургалтыг хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хичээлүүдээр онол, дадлагын ур чадвар эзэмшиж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх...

Цасаар шуурч, хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа

Ховд аймгийн нутгаар есдүгээр сарын 25,26-нд ихэнх нутгаар 27-28-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Мөн малчид,тариаланчид,тээвэрчид,ард иргэд ханданчид тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэйг анхаарч ажил төрлөө зохицуулахыг анхааруулав. Энэ оны есдүгээр сарын 25-29-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26-наас эхлэн ихэнх нутгаар сэрүүсч Алтайн...

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн...

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллав

Өчигдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 20-ны өдрийн 11:00-22:30 цагийн хооронд ОБЕГ-т иржээ. Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро” “Ланд 100”,...

Х.Баттулга: Морин хуурын аялгуу, эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрэх болтугай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Завхан аймгийн Улиастай сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын хаалт болоод 3030 морин хуурчдын хамтарсан тоглолтыг үзэж сонирхлоо. “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтад Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн 2000 гаруй сурагч хамрагдаж, сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны...

Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

Есдүгээр сарын 22-ны Бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна. Энхтайвны өргөн чөлөө Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цаг...

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг хангасан гэв

Их хэмжээний цас энэ сарын 20-ны өдрөөс эхлэн орсны улмаас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд ОБЕГ-т ирсэн. Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА”...

Бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинууд гардууллаа

Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр буюу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардууллаа.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
47%
9kmh
20%
Бям
-0 °
Ням
2 °
Дав
1 °
Мяг
-4 °
Лха
1 °
- Advertisement -

Шинэ мэдээ