4.1 C
Ulaanbaatar
Лхагва, 4 сар 17, 2024

Нийгэм

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Энэ сарын 19,20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагаас 10 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна. БАРУУН...

Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол Н.Цэрэнбат сайд хариуцлага хүлээнэ гэв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах, утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр   "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж...

Грийн хаус хотхоны арын явган хүний замыг чөлөөлж, тохижуулах ажлыг эхлүүллээ

“Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хийлээ. Тухайн хэсэг дэх явган хүний зам дундаа 38 метр газарт хэт нарийссан учраас явган хүн явах боломжгүй байсан юм.Грийн хаус хотхоны хашааг буулгаж явган хүний замыг нэмж гаргаснаар иргэд аюулгүй...

Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан явган хүний зам талбайг чөлөөлөх ажлыг хийнэ гэлээ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байна. Энэ талаар болон нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нар мэдээлэл өглөө. Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж,  сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж...

Шадар сайд Ө.Энхтүвшинд 500,000 ам.долларын тусламжийг хүлээлгэн өгөв

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв. Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын...

ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгджээ

ШУТИС-ийн Мэдээлэл холбоо техникийн сургуулийн Цахилгаан холбооны инженер технологи, Утасгүй холбооны инженер технологи хөтөлбөрүүд АНУ-д төвтэй ABET (Accreditation Board of Engineering and Technology) байгууллагаар Монгол Улсаас анх удаа зургаан жилийн хугацаатайгаар олон улсад магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа. ABET байгууллага нь боловсролын хөтөлбөрүүдэд 85 жилийн турш магадлан итгэмжлэл хийж байгаа, дэлхийд хамгийн нэр хүндтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага юм байна. 2018 оны аравдугаар...

Гэмт этгээдийг саатуулах гэж байгаад гэмтсэн цагдаа нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэмт этгээдүүдийн халдлагад өртөөд байсан цагдаагийн албан хаагч дөнгөж сая таалал төгсчээ. Эмнэлгийн байгууллагаас яаралтай бүх тусламжийг авсан боловч биеийн байдал нь маш хүнд байсан учир аварч чадаагүй байна. Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү...

Өргөө амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна

Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн  нэгдүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна.Тухайн хэсэгт явган хүн явах боломгүйгээр хашаа барьсан зургаан нэгж талбарын хашааг буулгаж байгаа бөгөөд газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийх юм байна. Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц...

Гэмт этгээдүүдийг Майхан толгойгоос дайчлан баривчилжээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг 23.00 цагийн орчим Майхан толгойгоос дайчлан баривчилжээ. Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан албан хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, улмаар дайран хэргийн газраас зугтсан юм. Машинд мөргүүлэн хүнд гэмтээд буй цагдаагийн албан хаагч одоо хүртэл ухаан ороогүй байна. Тэрбээр ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байгаа юм. Харин...

"Туушин" зочид буудлын өмнөх газрыг албадан чөлөөлж байна

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа. Энэ хүрээнд "Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
60%
2kmh
40%
Пүр
6 °
Баа
8 °
Бям
11 °
Ням
1 °
Дав
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ