Өнөөдөр хилийн боомтууд амарна
Өнөөдөр Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан хилийн боомтууд амарна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд тухайн өдөр ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
Хүйтний эрч бага зэрэг суларна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна
2017 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус,...
Гүүрэн гарц барихаар моддыг тайрч хаясан гэнэ
Сүхбаатар дүүргийн Олимпийн гудамж дагуух модыг тайрсан асуудлаар холбогдох албаныхан тайлбар хийлээ. Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцны ажилтай холбоотой зам чөлөөлөх ажлыг хийх үүднээс дээрх моднуудыг тайрсан аж.
Монгол Улс болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих ажил 2016 оны арваннэгдүгээр сард эхэлжээ. Уг гүүр нь дөрвөн эгнээтэй мөн хоёр туслах замтай байх юм байна.
Туслах зам тавих хэсэгт олимпийн...
Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрчээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрлөө гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр цагдаад байцаалт өгөхдөө “Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа шиг би түүнийг шар айрагны шилээр цохиогүй. Нүцгэн гараараа хэд хэдэн удаа цохисон” гэжээ. Мөн тэрбээр Таканойва А.Баасандоржийг зодох үедээ согтуу байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Тоттори хотод тойргийн...
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах”-ыг Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт үүрэг болголоо.
Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг...
“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн яг одоо Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болж байна.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бүтээлч,...
4192 энгийн зуухыг стандартын шаардлага хангасан зуухаар солиулах байснаас 1437-г сольсон
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга Л.Эрдэнэчулуун Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилээс анх удаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид агаар, хөрсний бохирдолтой тэмцэх ажилд гар бие оролцож эхэлсэн бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бүсүүдэд хяналт тавьсан явдал үр дүнгээ өгч байгааг...
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд 2018 оны нийслэлийн төсвийн төслийг өргөн барилаа.
С.Амарсайхан хэлэхдээ энэ сарын 24-нд НИТХ-ын 12-р ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар нийслэлийн төсвийн төслийн асуудлыг хэлэлцэх болно.
https://www.youtube.com/watch?v=qfS955ibW7U
“Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөн амжилттай боллоо
ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл ТББ-тай хамтран 2017 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр...
ЗЦА-ны даргаар хурандаа Д.Амарсайханыг томилжээ
ЦЕГ-ын ээлжит томилгоо үргэлжилж байна. Замын цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилов.
Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байв. Энэ томилгоогоор өмнөх дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
56%
1kmh
0%
Дав
-14
°
Мяг
-12
°
Лха
-15
°
Пүр
-20
°
Баа
-14
°
- Advertisement -










































