-14.9 C
Ulaanbaatar
Бямба, 11 сар 30, 2024

Нийгэм

Олон улс болон орон нутгийн нислэгийг зуны хуваарьт шилжүүлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2024 оны зуны улирлын олон улс болон орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг танилцуулав. Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хамтын ажиллагааны томоохон дэмжлэг болдог. Зун гадаад, дотоодын нийт 15 авиа компани нислэг үйлдэх юм байна. Харин...

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна

Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Өнөөдөр зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн...

Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх  асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ. Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн...

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс нийслэлд 1826 иргэн бүртгүүлжээ. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд энэ сарын 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-ны өдөр зохион байгуулах юм. Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна. 

“Бүргэдийн баяр-2024” наадам

БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн...

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ

Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас...

Суурьшлын бүсээс 3051 толгой мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өглөө

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна. Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн мал байхгүй.

Музейн нээлттэй өдрүүдээр 124 мянга гаруй хүн үйлчлүүлжээ

Монгол орон даяар энэ сарын 1-7-нд төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 124,115 хүн үйлчлүүлжээ.Музей үзэгчдийн 44.8 хувь буюу 55,514 нь 16 хүртэлх насны хүүхдүүд “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хамгийн идэвхтэй үзэгч байсныг Соёлын яам мэдээлэв. Эдгээр өдрүүдэд музйегээр үйлчлүүлэгчид үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ. Музейн нээлттэй өдрүүдээр төрийн болон орон нутгийн өмчийн...

Нөөцийн махыг өнөөдрөөс худалдана

Нийслэлд нөөцийн махны борлуулалт өнөөдрөөс худалдаанд гарна. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын баг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцжээ. Тухайлбал, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
85%
1kmh
0%
Ням
-13 °
Дав
-12 °
Мяг
-11 °
Лха
-9 °
Пүр
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ