-17.9 C
Ulaanbaatar
Бямба, 11 сар 30, 2024

Нийгэм

Малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяны хүрээнд цугласан хандивыг УОК-т гардуулан өглөө

Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-ний өдөр Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, МҮХАҮТ, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан. Байгалын онц аюултай үзэгдэлд тэвдэж, ядарч яваа малчдадаа туслах энэхүү хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 417 сая төгрөг цугласан бөгөөд...

С.Амарсайхан: Зудад үхсэн малын махыг зарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Улсын онцгой комиссоос Монгол Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, 92 суманд нөхцөл байдал хүнд, 90 суманд цагаан зуд, 23 суманд төмөр буюу шилэн зудын байдалтай.  Түүнчлэн 12 аймгийн 200 суманд зам гарц хаагдсан, 1.5 сая мал хорогдсон, 3137 малчин айл өрх сүлжээгүй, холбоо тогтоож чадаагүй байгаа аж.

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Халиа тошин үүссэн байршлуудаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан...

Нийт 26 мянган тонн өвс тэжээлийг шууд хүргэхээр ажиллаж буй бөгөөд ирэх саруудад 10 мянган тонн тэжээл хүргэнэ

Улсын Онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 1.5 сая мал хорогдоод байна. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр...

Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус аймаг өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон...

НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

НИТХ-ын зөвлөл хуралдаж, ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны...

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий...

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос...

Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байжээ. Иймд Шадар сайд Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн...

Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцсон юм. Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж нь ус, уур амьсгалтай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг бууруулах, гамшигт өртсөн бүс нутаг, хүн амын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
85%
0kmh
0%
Ням
-14 °
Дав
-13 °
Мяг
-12 °
Лха
-10 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ