Малчдад туслах аян эхэллээ
Монголын Үндэсний бөхийн холбооноос малчдад туслах “Хандивын барилдаан” зохион байгуулахаар шийдвэрлэсэн бол Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мөн малчдад туслах аяныг эхлүүллээ.
Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж лам Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хувраг болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг өрнүүлсэн байна.
Б.Ууганбаяр: Иргэд сэрэмжлүүлгийг хайхралгүй, өөрсдийгөө эрсдэлд оруулж байна
Цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг үл хайхарч, замд гарч төөрөх, цасанд боогдох үзэгдэл гаргаж буй тухай Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр “Байгалийн гамшиг үүсэх, их хэмжээний цас орох цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргээд байхад иргэд заавар зөвлөмжийг үл хайхран замд гарч цасан шуурганд боогддог, эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 72 цагийн хугацаанд энэ...
Ойрын хоёр хоногтоо хүйтэн, жавартай байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоёр хоногтоо хүйтэн, жавартай хэвээр байна.
2024 оны 2 дугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
Лхагва гарагт хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав”, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу” салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын...
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ
Дундговь аймагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр тус аймагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч...
Улсын хэмжээнд 600 мянга гаруй толгой мал хорогдоод байна
Манай орны нийт нутгийн 80 гаруй хувь цастай, зарим газартаа 100 см хүртэл зузаараад байна.
Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667841 толгой мал хорогдоод байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгийн малчдын мал олноор хорогдож, Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэнийг ОБЕГ мэдээлэв.
Оны...
Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумд руу өвс тэжээл тээвэрлэж эхлэв
Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн...
О.Номинчимэг: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг тусгасан
Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 309 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 165...
УИХ-ын дарга Г.Занданшатар малчдад туслах аянд нэгдэхийг уриалав
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сэтгэлийн тусгал” нэртэй малчдад туслах аян зарлаж, ард иргэдийг нэгдэхийг уриалжээ.
Тэрбээр, Монгол орны ихэнх нутгаар ихээхэн хэмжээний цас орж, хүчтэй шуурснаар “цагаан зуд”, “шуурган зуд” хавсарсан нөхцөл Монголын маань хөдөөд үүслээ. Энэ байдал малчин түмний маань амьжиргаанд ноцтой эрсдэл, хүндрэл үүсгэж байна. Гэхдээ Монгол үндэстний оршихуйн дархлаа болсон малчидтайгаа бид ямагт хамт байж, зудын гамшгийг гарз...
Хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай боллоо
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
0%
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-12
°
Лха
-10
°
Пүр
-14
°
- Advertisement -