-27.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 8, 2025

Фото мэдээ

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ. Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр...

Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна. Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж. 

Багш нар цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсаж байна

Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ. Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” улс орон даяар боллоо

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу зохион байгуулдаг. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-ийн намрын баярыг 21 аймгийн Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын газар, орон нутгийн соёл, урлагийн байгууллага, сумдын соёлын төв, номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд, Нийслэлийн Соёл,...

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон улсын ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байгааг онцлов. Тухайлбал, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх...

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид оролцлоо.  Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаанд хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалыг өвлүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж,...

Монгол Улсын 2024 оны “ТОП-100” компанийг тодруулав

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршууллаа.  Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв. Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим...

Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байна

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Энэ талаар “Бодь Пропертийз” компанийн төслийн менежер В.Энхтөр ярихдаа, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний багц буюу 1, 2, 3 дугаар блокийн автомашины гарааш болон цэцэрлэгт хүрээлэнг долooдугаар сард ашиглалтад оруулна. Үүнд, дөрөв блок бүхий...

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл гүүр барих ажлын явц 82 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс таван байршилд алгасал угсарсан, холбоос төмөрбетон арматурыг мөн угсарч байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм. Биднийг очиход барилгын ажлын талбайд 85 инженер, техникийн ажилтан 45 техниктэйгээр ажил гүйцэтгэж байлаа. Тодруулбал, авто замын хучилтыг 2 дэвсэгч,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76%
1kmh
0%
Мяг
-11 °
Лха
-16 °
Пүр
-20 °
Баа
-15 °
Бям
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ