Д.Мурат: Оноо авах гэсэн популизм одоо хоцрогдсон
-Богино зайн улстөржилт ард түмнийг талцуулж, ах дүүг хүртэл хагаралдуулж байна-
УИХ-ын гишүүн Д.Муратыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тун удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. Таны хувьд завсарлагааны хугацаанд хаагуур ямар ажил амжуулж яваад ирэв?
-Би олон жил аймагтаа бүтээн байгуулалт хийлээ. Дан ганц Баян-Өлгий аймагт ч гэхгүй баруун аймгуудыг дулаанаар хангах талаар ажиллаж ирсэн хүн. 1980-аад...
Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй гэв
"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тарсан.
Түүнийг 60 тэрбумын гэх бичлэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн хэмээн бичиж байгаа юм.
Гэвч эдгээр мэдээлэл нь огт үндэслэлгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Эл асуудалтай холбогдуулж "Эрдэнэт" үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсны хариу өгөхөөр болжээ.
З.Нарантуяа: Үг, үйлдэл нь зөрдөггүй Засгийн газар бүрдүүлээсэй
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-Намрын чуулган эхлэх дөхлөө. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд хуулийн хугацаанд багтаан батлах ёстой их ажил та бүхнийг хүлээж байгаа. Гэтэл эдгээрийг боловсруулж, тооцоо судалгаа хийж байх ёстой Засгийн газар огцорчихлоо?
-Өнгөрсөн болон энэ сард орон нутгийнхаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэх, чухал шаардлагатай бүтээн байгуулалтын санхүүжилтийг төсөвт суулгах ажил хөөцөлдөж, салбарын яамдад асуудал танилцуулан, шийдүүлэх...
Банкууд үйлчлүүлэгчдээс 00-ын өрөөгөө харамлаад байвал торго
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн зарим банкуудыг хяналт, шалгалтад хамруулдаг. Тэгээд тухайн үедээ л шалгалтад хамрагдсан ганц нэг банканд мэдэгдэх хуудас өгөөд л өнгөрдөг.
Тэгвэл энэ мэт хяналт шалгалтад өртөөгүй өчнөөн олон банк байгаа. Ялангуяа хотын төвд гуйж байгаад ороод бие засчих ч газар олдохгүй байдаг. Гэтэл үйлчилгээ авах гэж хэдэн арван цагаар дугаарлан зогсож байгаа банк нь ариун...
Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг АТГ-т шалгуулах шаардлага тавьжээ
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг мэдээлэв. Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан атал хууль зөрчин, намын нэр барьсан мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгаа нь албан тушаалын...
"Дэлхийн хүн" Д.Оюунхоролыг сайдын суудалд нь үлдээх үү
"Монголын байтугай дэлхийн хүн Д.Оюунхорол" гэх нийтлэл цацагдаад олныг гайхшруулж буй. Тухайн нийтлэлд "Д.Оюунхоролоор ахлуулсан БОАЖЯ-ныхан хийж чадлаа" дэлхий нийт тэдний хийсэн ажлыг үнэлж байна" хэмээн тэнгэрт тултал магтсан байх юм. Тэгвэл дэлхий түүнийг хийсэн бүтээснийг ийнхүү гайхаад сүйд болж байхад хийсэн бүтээснийг нь шууд хүртэх ёстой монголчууд яагаад гайхаж, бишрэхгүй байгаа нь хачирхалтай.
Харин ч салбарын сайд нь нийслэлийн жорлон доторлох асуудал ярьж байхад ой мод...
Багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ
"Багшийн цалин нэмэх түр хороо"-ноос өнөөдөр "Live conference center" төвд мэдээлэл хийлээ.
Тус хорооны гишүүд өнгөрсөн сард сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч хариуг өгөөгүй тул энэ сарын 21, 16-нд сануулах ажил хаялт зохион байгуулах гэж буйгаа мэдэгдэв.
Тэд өнгөрсөн сарын 30-нд Д.Сүхбаатарын талбай болон 21 аймагт цуглаан...
Таван жилийн дотор 10 мянган айлын орон сууц барих төсөл танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү...
Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой гэдэгт бид нэг саналтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм болон Монгол дахь суурин төлөөлөгч Б Транкман нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евро Азийн бүс нутагт цөлжилтөд хамгийн өртөмтий орнуудын нэг нь Монгол Улс байгаа талаар дурдаад энэ асуудлыг шийдэхэд хэрхэн анхаарах боломжийн талаар санал солилцохыг хүссэн юм. ҮХАА-н сайдаар ажиллаж...
С.Эрдэнэ:“60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, Монгол төрийн нэр хүндийг цэвэрлэх ёстой
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар огцроод нэлээд хугацаа өнгөрсөн. Өнөөдөр улс орны хэмжээнд тулгамдсан маш олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тооцоод байвал тулгамдсан маш олон асуудал байна....
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
68%
2kmh
40%
Дав
-15
°
Мяг
-15
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-7
°
- Advertisement -