Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочиллоо
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үзэж сонирхлоо.
Үндэсний их баяр наадмын...
NASSUMMIT-2023 ЭХЭЛЛЭЭ
“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” Улаанбаатар хотод болж байна. Тус арга хэмжээнд Олон Улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцаж байна.
Сошиал хуудаснаа олон сая дагагчтай 9 орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай ирсэн ба энэ хугацаанд...
“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв.
Тогтоолын...
2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
2007 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2024 оны марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.
Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа төрийн цэргийн болон хууль...
Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл...
Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ойгоор айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүслээ.
Монгол Улс нь төрт ёсны түүхэн уламжлалтай, өв соёлын өлгий нутаг гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол...
Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны...
Хятадын аялал жуулчлалын салбарын топ 22 ААН-ийн төлөөлөлтэй уулзалт хийв
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн 22 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.
БНХАУ-Монгол аялал жуулчлалын шат дараалсан үйл ажиллагааг явуулж харилцан үр өгөөжтэй ажиллана. Тухайлбал:
Цайны их зам гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эргэн сэргээх;Хил орчмын аялал жуулчлалыг хамтран явуулна.Аялал...
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол улсад айлчилж байгаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт ГХЯ-д зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр болон Эрүүл мэнд, Онцгой байдлын салбарын...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
73%
1kmh
75%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-15
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -