Баяр наадмын өдрүүдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээжийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй
Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцжээ
”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.
”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй:- Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ба олон улсын болон дотоодын тогтмол...
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод боллоо
Монгол, Хятад, Орос гурван Улсын аялал жуулчлалын Сайд нарын VII хурал БНХАУ-ын Ухань хотод энэ сарын 10-ны өдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд сайд Ду Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд Дмитрий Вахруков тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хурлаар дараах үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-Монгол,...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн далбааг байнга мандуулах ёслолд оролцлоо
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулж гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантайгаар мандуулах ёслолыг нийслэлийн “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий...
Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх ээлжит уулзалтаа Ерөнхий сайд Дамбадаржаад хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг. Төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцдаг. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс...
Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн...
“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаЗамын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.
Байгаль,...
Хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай боллоо
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос...
Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.
“МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”
Төрийн тэргүүн нар энх тайван,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
40%
3kmh
0%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -